“Дижитал эрин үед цахим бизнест хэрхэн хөл тавих вэ? Туршлага, Сорилт, Шийдэл”

Amazon, E-bay, Alibaba, Uber, Airbnb гэх мэт орчин үеийн мэдээлэллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэгч компаниуд харилцагч, хэрэглэгчиддээ үнэ цэнийг бий болгож өөрсдийн үнэлгээ нь хэдэн тэрбум ам. доллараар үнэлэгдэж байна. Тэгвэл Монгол улсад мэдээллийн технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ хир хөгжиж байна вэ? Тэр дундаа цахим бизнес яагаад хөгжихгүй байна вэ? Эсвэл хөгжөөд байна уу? Сүүлийн 2 жил Монгол компаний удирдлагуудтай уулзахад бизнес төлөвлөгөөндөө “Цахим Бизнес, Дижиталчлал” гэсэн төлөвлөгөөг бүгд оруулсан байгаа нь сайшаалтай хэдий ч одоогоор бодит ажил болгосон компаниуд нь хуруу дарам цөөн байна. Тэгвэл асуудал юунд байна вэ?

Ихэнх Монгол компаниуд цахим бизнес гэхээр интернетээр бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах, худалдан борлуулах төдий ойлголттой явж ирсэн нь нууц биш.  Гэтэл хэрэглэгчдэд нэн шаардлагатай үзүүлэлт болох ая тухтай байдал (Convenience), итгэлцэл (Trust), хувь хүнд тохирсон үйлчилгээ (Personalization) гэсэн гол хүчин зүйлийг хир хангаж өгч байна вэ гэдэг нэн чухал. Судалгаанаас харахад худалдан авагчдын 80% нь бараа бүтээгдэхүүний талаар мэдээлэл авахдаа интернетийг ашигладаг байна (энэ тоо өссөр байгаа). Гэтэл Монгол худалдан авагчдын 47% нь бараа бүтээгдэхүүнийг нүдээр харж, гараар барь үзэж худалдан авах шийдвэрээ гаргадаг гэсэн судалгааны эсрэгцсэн үр дүн бас байна. Ийм тохиолдолд итгэлцлийг хэрхэн бий болгож өөрсдийн бизнесийг дижиталчлах (digital transformation) вэ?


Компани бүрийн нөөц, бололцоо харилцан адилгүй. Энэ тохиолдолд бизнесийн дижитал стратеги бүр тус бүр өөр байна. Жишээ нь нөөцийн хувьд хязгаарлагдмал компаниуд мэргэжлийн платформуудтай хамтран ажиллаж, бараа бүтээгдэхүүнээ байршуулах нь илүү үр ашигтай . Тэгвэл зах зээлд нэгэнт танигдсан брэнд имижтэй, нөөцийн хувьд өндөр компаниуд өөрсдийн агуулах, хүргэлт, вэб, төлбөр тооцоо, физикал дэлгүүрүүд, цахим дэлгүүрүүдийн үйл ажиллагаа, мэдээллийн санг интеграцлах шаардлагатай болж байна. Ерөөсөө цахим салбараа хэрхэн нээх, таниулах гээд асуултуудад дэс дараатай зөв шийдэл гаргах нь чухал. Mmarket.mn-ий хамт олон өнгөрсөн 2 жилийн туршлага, дэлхийн хандлага, Монголын онцлог, компани бүрийн онцлогт тохирсон шийдлүүдийг гаргаж цахим бизнесийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгч компани болон ажиллаж байна.  

Илтгэгч: Эм Си Пи Партнерс ХХК Үүсгэн байгуулагч, Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэлмэн

Интернэт худалдааны хоёрдугаар конференци дээр уулзацгаая! Та бүхэн амжиж бүртгүүлээрэй: https://goo.gl/forms/Pb8tsyqncgki52Fp2