Фэйсбүүк дээрх хүүхдийн барааны груп хэрхэн интернет худалдааны платформ болсон тухай

Монгол Улсад жилд 50.000-70.000 бяцхан сахиусан тэнгэрүүд мэндэлж байна.Үүнийгээ дагаад хүүхдийн бараа бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ.Ялангуяа 0-2 насанд хүүхдэд хамгийн их бараа бүтээгдэхүүн хэрэглэдэг ба Одоо үед эцэг эхчүүд маань хүүхэддээ баталгаатай сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэхийг зоридог болсон байна. Энэхүү эрэлтийг дагаад сүүлийн 3-н жилд дотоодын компаниуд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүүхдийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсоор оруулж ирж байна.Мөн хувиараа хүүхдийн бараа бүтээгдэхүүн оруулж ирж байгаа хүмүүс ч маш ихсэж байна.Мэдээж бизнес эрхлэгчидэд гол хүчин зүйл бол борлуулалтын суваг ба одоо үед нэг лангуу , нэг дэлгүүрт байх нь маш хангалтгүй болж  байна.Учир нь Дэлхий даяараа бүх зүйлс Цахим хэлбэрт шилжиж хэрэглэгчид өшөө илүү үйлчилгээ хүсэж Онлайнаар бараагаа хараад гэртээ хүргүүлж авах сонирхол хэрэгцээ ихэссээр байгаа тэр дундаа хүүхдийн бараа бүтээгдэхүүн голлож байна.

Жишээ нь: Монголд цахим ертөнцөд өдөрт 50.000 орчим магадгүй түүнээс их ч худалдаа явагдаж байна үүний 50% нь хүүхдийн бараа бүтээгдэхүүн байна.

Энэ бүхнийг шийдвэрлэхээр цахим худалдаа Манай улсад сүүлийн 2 жил эрчимтэй хөгжиж байна.Энэ цахим худалдааны хөгжилд хувь нэмрээ оруулахаар Зөвхөн Хүүхдийн бараа бүтээгдэхүүнийн www.babystar.mn нээгдээд удаагүй байна.

Илтгэгч: Babystar.mn-ийг үүсгэн байгуулагч, захирал Т.Солонго