"Хамтдаа шийдье"

2015 оны 10 сарын 23-нд Монгол улсад анх удаа "Интернэт худалдаа"-ны конференци зохион байгуулагдаж 220 гаруй оролцогчид оролцож, бид хаашаа явж байгаа вэ гэдгээ ойлгож, хамтдаа нэг чигт харах эхлэл тавигдсан билээ. Уг арга хэмжээнд Интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгч талууд нэг дор цуглаж тулгарч буй асуудал ба шийдлээ ярилцаж, интернэт худалдааны эко систем хэрхэн өөр хоорондоо уялдаа холбоотой болох тухай нэгдсэн ойлголт авч байв.

Харин энэ удаагийн арга хэмжээний уриа нь "Хамтдаа шийдье" юм. Яагаад энэ уриа үгийг сонгосон вэ? Бид хамтдаа тулгарч буй асуудлуудаа ярилцаж, шийдэл болгож, зөвлөмж боловсруулан бүтэн жилийн ажлын төлөвлөгөө болгохыг зорьсон хэрэг юм.  Уг арга хэмжээний үеэр Монголын интернэт худалдааны эко системийг бүрдүүлэгч байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн "Монголын цахим бизнес хөгжлийн төв" ТББ -ыг албан ёсоор нийтэд зарлаж үйл ажиллагаа эхэлсэнээ мэдэгдэнэ.  

2015 онтой харьцуулахад Монгол улсад интернэт худалдааны өсөлт бий болсон бөгөөд үүнд эко системийг бүрдүүлэгч талуудын идэвхи чармайлт гол үүрэг гүйцэтгэсэн. Мөн тэдэнд тулгарч буй асуудлууд нилээдгүй байна. Тиймээс асуудлуудыг хамтдаа шийдэл болгож орчинг илүү таатай болгосноор интернэт худалдаа эрхэлгчдийн өсөлт улам бүр нэмэгдэнэ гэж үзэж байна.  Энэ жилийн арга хэмжээнд Төрийн бодлого, зохицуулалт гэдэг сэдэв нэмэгдсэн байгаа. Энэ талаар бид та бүхэнд маргааш мэдээлэх болно. 

Арга хэмжээнд бүртгүүлэх:


"Интернэт худалдааны хоёрдугаар конференци - Улаанбаатар 2016"-д эрт бүртгүүлж хэмнэлт гаргаарай.

Яг одоо хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой.

8/15 - 8/31 хүртэл

100,000

Эртэч шувуу 

Бүртгүүлэх

9/01 - 9/30 хүртэл

130,000

1 хүн

Бүртгүүлэх

10/01 - 10/28 хүртэл

1хүн/130,000

2 хүн ба түүнээс дээш 110,000₮

Бүртгүүлэх