Хятад улс дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны төв болжээ

eMarketer байгууллагын сүүлийн судалгаанаас харахад Хятад улс 2016 ондоо багтаж АНУ-ын жижиглэн худалдааны зах зээлийг давж нийт борлуулалт нь 4,886 их наяд долларт хүрнэ гэжээ. Одоогийн байдлаар АНУ-ын жижиглэнгийн худалдааны нийт борлуулалт 4,823 их наяд доллар байна.

Үүнээс гадна Хятад улс интернэтээр зарагдаж буй жижиглэн худалдааны дэлхий дахины хамгийн том тоглогч болж байна. Энэ жилийн хувьд жижиглэн интернэт худалдааны нийт борлуулалт 899,09 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна. Энэ нь дэлхий дахинд хийгдэж буй жижиглэн интернэт худалдааны тэн хагас буюу 47% нь юм.

2020 он гэхэд Хятад улсад жижиглэн интернэт худалдааны нийт борлуулалт 2,416 их наяд долларт хүрэх төлөвтэй гэсэн таамаг байна. Түүнчлэн 2016 онд хийгдсэн жижиглэн интернэт худалдааны нийт борлуулалтын 55 % нь ухаалаг утсаар дамжин хийгджээ.

Хятадын жижиглэн интернэт худалдааны тэсрэлтэд голчилон Alibaba, Tmall, JD.com зэрэг интернэт худалдааны платформууд нөлөөлжээ. Өөрөөр хэлбэл, Хятадын үйлдвэр эрхлэгчид хэрэглэгчдийн гарт шууд бараа үйлчилгээгээ хүргэх боломж нээгдсэн. Мөн эдгээр платформууд өөрсдийн төлбөр тооцооны систем нэвтрүүлж, хүргэлтийн сувгуудтай болсноор хэрэглэгчид ашиглахад улам хялбар болсон. Жишээлбэл, Alipay. Aliexpress гэх мэтийг дурдаж болно.

Интернэт хэрэглээ Хятадын хөдөө тосгонд нэвтэрч, цахим хэлбэрээр худалдаа арилжаа хийж жижиглэнгийн худалдааны бүхэл бүтэн соёл бий болоод байна.

Ази Номхон далайн бүс нутаг бол дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны төв юм. 2016 оны байдлаар жижиглэн интернэт худалдааны борлуулалт 1 их наяд доллар хүрч, улмаар 2020 он гэхэд 2,725 их наяд долларт хүрч хоёр дахин өсөх төлөвтэй байна.

eMarketer судалгааны байгууллагын таамаглсанаар Ази Номхон далайн энэ хэсэгт жижиглэн интернэт худалдаа 31,5% өсөлттэй  болно гэжээ. Үүнд дундаж ангийн өсөлт, ухаалаг утасны хэрэглээ, интернэтийн нэвтрэлтийн түвшин, интернэт худалдаа эрхлэгчдийн хоорондын өрсөлдөөн, хүргэлтийн салбарын үйлчилгээний дэвшил зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлж байна.

Бидэнд энэ том зах зээлд нэвтрэх боломж бий юу? Энэ тухай “Интернэт худалдааны хоёрдугаар конференци - Улаанбаатар 2016” -аас олж мэдээрэй. 

Бүртгүүлэх линк: https://goo.gl/forms/YGGHlA9AyESPNk373