Хэлэлцэх асуудал

1. Дотоодын цахим худалдаа асуудал шийдэл, ололт амжилт

 

Хэзээ, хаана

Хэзээ: 2017 оны 12 сарын 07, Пүрэв гараг, 9:00 - 18:00

Хаана: Ancor Event Hall /Tedy төвийн хажууд/

 

Зорилго, үр дүн

Зорилго:

Интернэт худалдааны орчин Монголд болон дэлхийн улс орнуудад ямар түвшинд байгаа, энэхүү орчныг хөгжүүлэхэд бид хамтдаа юу хийсэн, одоо юу хийж байгаа, цаашид юу хийх тухайгаа хамтран ярилцаж, нэгдсэн шийдэлд хүрч, өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох нь уг арга хэмжээний гол зорилго юм.

 

Зорилт:

Дотоодын цахим худалдааг илүү хөгжүүлэх

Дэлхийн стандартыг барьж ажиллах

Зохицуулалтын орчинг бий болгох

Гадаад зах зээлд гарахад тулгарч буй асуудлыг шийдэх

 

Хүсэж буй үр дүн:

Хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх шаардлага, нөхцлийг илрүүлэх

Эдийн засгийн хямралын үед экспортод баримжаалсан худалдаа, үйлчилгээг интернэт худалдааны платформ ашиглан хил хязгааргүй зах зээлд гарах боломжийг олох

Дотоодын хэрэглэгчдийн онлайн зан төлөв ямар түвшинд байгаа, хэрхэн өөрчлөгдөж байгаа, цаашид хэрхэн хувьсах хандлагыг мэдэх

Интернэт худалдааны ЭКО систем хэрхэн бүрэлддэг, бидний оролцоо юу байх талаар цогц ойлголттой болж, шинэ боломжуудыг олж харах, түүнийг бизнестээ ашиглах

ЭКО системийг бүрдүүлж буй салбар бүрийн төлөөллүүд өөр хоорондоо харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллах